Kyodо: Ёкозүна Хакүхо зодог тайлахаар төлөвлөж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна, дээд зиндааны 45 башёд түрүүлсэн дээд амжилтын эзэн Хакүхо зодог тайлахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж өнөөдөр мэдээлжээ. Өдгөө 36 настай Монгол гаралтай сүмоч баруун өвдөгний бэртлийн улмаас олон башёг өнжсөний эцэст зодог тайлах талаар эргэцүүлэх болсон гэж эх сурвалж мэдээлсэн байна. Хакүхо бэртэл, “COVID-19” халдварын улмаас зургаан башё өнжсөний эцэст долоодугаар сарын Нагоя башёгийн дэвжээнээ дахин зодоглож, нэг ч уналгүйгээр 15 даван түрүүлсэн юм. Гэвч Миягино дэвжээнд “COVID-19” халдварын олон тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Хакүхо болон өөр 17 бөх саяхан өндөрлөсөн намрын тэмцээнийг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ. Эртний түүхт спортын 69 дэх … Continue reading Kyodо: Ёкозүна Хакүхо зодог тайлахаар төлөвлөж байна